|
Видео

Шинэ мэдээ

Холливуудын хамгийн чимээгүй энгийн амьдралтай нэгэн бол жүжигчин Keanu Reeves

Холливуудын хамгийн чимээгүй энгийн амьдралтай нэгэн бол жүжигчин Keanu ReevesХолливуудын хамгийн чимээгүй энгийн амьдралтай нэгэн бол жүжигчин Keanu Reeves юм. Тэр яагаад энгийн амьдралыг илүүд үзэх болов гэдгийг сонирхуулья.
Түүнд тансаг зэрэглэлийн байшин машин аль нь ч байхгүй энгийн хоолны газар хооллож түрээсийн байранд амьдарч метрогоор үйлчлүүлж ямар нэгэн бие хамгаалагчгүй гудамжаар алхаж энгийн цэвэрхэн хувцаслаж явдаг учир түүнийг хүмүүс заримдаа танихаасаа танихгүй нь их. Шалтгаан нь түүний амьдралд тохиолдсон зүйлүүд түүнийг баян тансаг амьдралыг хий хоосон зүйл гэж бодоход хүргэсэн байх.
Түүнийг бага байхад аав нь орхиж явсан бөгөөд энэ нь түүний амьдралаас авсан анхны хүнд цохилт нь байсан юм. 13 хүртлээ олон хойд эцгийн нүүрийг үзсэн Reeves нэг л өдөр жүжигчин болохоор шийдэж аавтайгаа сүүлийн удаа уулзан холбоогоо нэг мөсөн таслан жүжигчний гараагаа эхлүүлсэн юм.
Ингээд жүжигчний гараагаа эхлүүлсэн Reeves өсвөр насандаа өөрийн ах мэт найзалдаг байсан Phoenix River-тэй танилцсан юм. Түүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг магадгүй Phoenix-тэй өнгөрөөсөн тэр хэсэг хугацаа байж болох юм. Хамтдаа 3 кинонд хүртэл тоглоод амжсан бөгөөд харамсалтай нь түүний найз хар тамхи кокайнд хэт их донтоод түүнээсээ гарж чадалгүй 23 насандаа насан эцэслэсэн юм. Түүний найзууд хэлэхдээ Түүний хэнд ч ярьдаггүй хирнээ байнга бодож явдаг зүйл нь Фоениксийн үхэл юм” гэж хэлсэн байдаг.
Тэрээр амьдралдаа нэг л бүсгүйг жинхнээсээ хайрласан бөгөөд тэр нь түүний эхнэр Жениффер Семи юм. Хосууд удаагүй хуримаа хийсэн бөгөөд жүжигчний кареер нь ч маш амжилттай байсан юм. Магадгүй энэ үед л элэг бүтэн амьдралыг мэдэрсэн байх. Женнифер удалгүй жирэмсэн болсон боловч 1999 оны 12 сард хосуудын хүүхэд цагаасаа эрт төрөн амьгүй гарснаар Женнифер энэхүү хүнд цохилтноосоо гарж чадалгүй хар тамхинд орон жилийн дараа автомашины ослоор нас барсан юм. Чиний хайртай хүмүүс яваад өгөхөд чи энэ хорвоод гав ганцаараа болчихно” гэж тэрээр хэлсэн байдаг.
Зовлон шаналал нь аньж амжаагүй байхад түүний эгч Ким Рийвес нь заанжих нэртэй маш ховор өвчнөөр өвдөж эхэлсэн юм. Тухайн үед Матрикс кинонд тоглоод олсон ашгийнхаа 70%-г эгчийнхээ төлөө зориулж өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсний ачаар эгчийгээ хөл дээр нь босгож чаджээ. Энэ бүх хугацаанд төлөвлөгдсөн кинонуудаа бүгдийг нь цуцалж өдөр шөнөгүй эгчийгээ асардаг байж.
Тэрээр маш их зовлон шаналалтай учирч үзсэн ч зорилгоосоо хазайлгүй цөхрөлтгүй урагшилсаар байгаа нэгэн юм.
Кинонд тоглоод олсон мөнгөө хүүхдийн санд хандивладаг бөгөөд нэгэн удаа Devil's Advocate кинонд ердөө Ал Пачинотой л тоглохын тулд сохор зоос ч авахаас татгалзсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.