Хүний нүдээр нь үнэн худал аль нь болохыг хэрхэн яаж мэдэх вэ?

1277

Нүдээрээ бүхнийг хэлээд өгдөг гэдэг. Хүний нүднээс үнэнийг хэрхэн яаж олж мэдэх вэ? Энэ арга дараах зарчимд үндэслэнэ. Хүн ямар нэг зүйлийн тухай бодох, өөрт нь чухамдаа ямар мэдээлэл хэрэгтэй байгаа, тэр мэдээлэл хүний тархины аль хэсэгт хэрхэн яаж нөлөөлж байгааг анхааралтай ажиглаж хараарай. Энэ бүхнийг зөвхөн нүдийг нь сайтар анзаарч харснаар мэдэж бодно.

Баруун буюу зөв гараараа ажилладаг хүмүүс бодит харааны ой тогтоолт нь илүү сайн хөгжсөн, үнэн хэрэгтээ тэд нүдээ баруун зүүн тийш гүйлгэн харах төдийд юу болоод өнгөрсөн тухай илүү сайн тогтоож авсан байдаг. Харин солгой хүмүүс дээш болон баруун тийш нүдээ гүйлгэж харах гэж хичээдэг.

Хэрвээ баруун гартангууд ямар нэг имиж бүрдүүлэхийг хүсвэл эсвэл баримт хайж байвал дээшээ болон баруун тийшээ, харин солгой хүмүүс ийм нөхцөл байдалд дээшээ болон зүүн тийш харцгаадаг. Үнэн эсэхийг нь баталж мэдэхийг хүсэж байвал таны анхны гар утас ямар өнгөтэй байсныг санахыг хичээгээрэй. Гэтэл та баруун гартан бол таны нүд дээшээ болон зүүн тийшээ, харин солгой бол дээшээ болон баруун тийшээ харна.

Энэхүү арга ямар ч нөхцөл байдалд, ярилцах явцад хэрэглэгдэх боломжтой. Энэ нь тантай ярилцаж буй этгээд үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэхийг мэдэж авахад хэрэгтэй. Иймд та нүднийх нь хөдөлгөөнийг анхааралтай ажиглах л хэрэгтэй.

Та бараг л ямар ч алдаагүйгээр бодит нөхцөл байдлын үнэн зөвийг мэдэж авах, эсвэл асуудлыг эргүүлж санах, магадгүй хэзээ ч болж байгаагүй түүхийг магадлаж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>