Зөрчлийн 100 оноо нь дуусвал эрхээ хасуулна

358
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд жолооч нарт зайлшгүй тайлбарлах ёстой шинэ заалтууд нэмэгдэж орсон. Үүний нэг нь жолоочийн зөрчлийн оноо юм. Хуулийн дагуу жолооч бүр "Зөрчлийн 100 оноо”-той болох бөгөөд зам, тээврийн ямар нэгэн зөрчил гаргах үед энэхүү онооноос нь хасагдах аж. Ямар зөрчил гаргаснаас хамаарч 10-50 оноо хасагдах бөгөөд зөрчлийн оноо нь хугацаагүй юм байна. Оноо нь дуусвал жолооч жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгөх аж. Гэхдээ зөрчил гаргаад түүнээс хойш нэг жилийн хугацаанд тухайн жолооч дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасуулсан зөрчлийн оноог нь буцаан олгох зарчимтай юм байна. Жолооч зам тээврийн осол гаргавал шууд 50 оноо, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 20 оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 10 оноо, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 20 оноо хасахаар болжээ. Түүнчлэн, тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 30 оноо, замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 10 оноо хасч давхар торгуулийн арга хэмжээ авах аж. a

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.