МАН улс төрийн намуудын удирдлагуудтай уулзана

1088
МАН XXVII Их хурлын дараа улс эх орны язгуур эрх ашигтай холбоотой амин чухал асуудлыг улс төрийн намууд талцаж, хуваагдахгүйгээр зөвшилцлийн хүрээнд шийддэг байх санал, санаачилгыг анх гаргасан. Энэ хүрээнд өмнө хэд хэдэн удаа улс төрийн намын  удирдлагуудын төвшний уулзалт болж өнгөрсөн. Тэгвэл энэ сарын 3-ны өдөр улс төрийн намуудын удирдлагуудын  ээлжит уулзалтыг МАН зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн уулзалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн талаар намуудын төлөөлөл  үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх юм байна. Өмнөх уулзалтаар "Давхар дээл” тайлах тухай, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар авч хэлэлцсэн билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>