Цэрэг нь оргосон ангийн удирдлагуудыг сольжээ

978

Цэрэг нь оргосон ангийн удирдлагуудыг сольжээДорнод аймаг дахь хилийн 306 ангийн удирдлагуудад арга хэмжээ авч албан тушаалыг нь бууруулан  халгаа сэлгээ хийжээ.

Тодруулбал ХЦЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь хилийн 306 ангийн Мэнэнгийн дугаар отрядад алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч  оргосонтой холбогдуулан дээрх арга хэмжээг авсан байна.

Тус ангийн захирагчаар  Сүхбаатар  аймаг дахь Сулинхээрт алба хааж байсан дэд хурандаа н.Болдбаатар томилогджээ.
Дашрамд өгүүлэхэд, үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын байраа орхиж оргосон байлдагч тав хоногийн дараа олдсон байна. Тэрбээр Улаанбаатар хотын БЗД-ээс өнгөрсөн хавар хугацаат цэргийн албанд татагдсан нэгэн аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>