Ерөнхий сайдаас болж ажлаас халагдсан шоронгийн дарга шүүхэд хандана

1479
Ерөнхий сайдаас болж ажлаас халагдсан шоронгийн дарга шүүхэд хандана Төв аймгийн цагдан хорих төвийн дарга Т.Ганбаатарыг АТГ-т Ерөнхий сайдын талаар мэдэгдсэн, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, төрийн нууц задруулсан гэх мэтээр үндэслэн ажлаас нь чөлөөлөөд байгаа. Тэгвэл тэрбээр энэ бүхнийг эсэргүүцэж  шүүхэд хандахаар болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүний хувьд өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайд, Хуульзүйн сайд хоёрыг Л.Гансүхтэй уулзах үеийг тэрбээр АТГ-т мэдүүлээгүй юм байна. Харин доогуурх ажилчид нь мэдээлж энэ дагуу АТГ-аас очиж бичлэг хийсэн бололтой.

Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нарыг Төв аймгийн цагдан хорих төвийг зорих үед АТГ аль хэдийнэ мэдчихсэн, уг цагдан хорих төвд өөрсдийн үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>