Таван шард байрлах Геологийн төв лаборатори саяхан албан ёсны захиралтай
болсон. Тэгвэл шинэ захирал ажиллагсадтайгаа хийсэн анхны уулзалт дээр
тус лабораторийн ажилчид "...Манай байгууллага сүүлийн хэдэн сард
цалингаа тавиагүй. Нийгмийн даатгал, татвар, зээлийн гээд нийт тэрбум
гаруй төгрөгийн өртэй. Юуны өмнө ажиллагсдын цалинг өгөх хэрэгтэй байна”
гэсэн шаардлагыг тавьжээ.Геологийн төв лаборатори нь 100 гаруй
ажиллагсадтай. Тэдний 90 орчим хувь нь физикийн инженерүүд юм байна.