Засгийн газар хуралдав

802

Засгийн газар хуралдавДолоо хоногт бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаар хийлээ. Тус хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам, Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталснаас гадна дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруубал,

 - Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Норвегийн Вант улсад хийх албан ёсны айлчлал, 15-16-ны өдрүүдэд Стокгольм хотноо болох Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
- Худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Х.Ганцогт/-ыг томиллоо.
-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан биелэлт удаашралтай байгаа арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, үндсэн чиглэлийн биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
- 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын дэд сайд бөгөөд тус комиссын Монгол хэсгийн дарга Г.Байгалмаад даалгав.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>