Улаанбаатарт түр зуурын бороотой

962

Улаанбаатарт түр зуурын бороотойБАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд   7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

 

2015 оны есдүгээр сарын 04-нөөс есдүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 

4,7-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө  3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>