Эрхээ хасуулсан жолооч нар өршөөлийн хуулиар эрхээ сэргээлгэнэ

690

Эрхээ хасуулсан жолооч нар өршөөлийн хуулиар эрхээ сэргээлгэнэӨчигдөрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авч хэлэлцсэн байна. Ингээд үүнээс Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэсгээс бусад нь өчигдөрөөс эхлэн хэрэгжиж эхлэхийг хуульчилсан ажээ. Ингэснээр 7 сарын 2-оос өмнө эрхээ хасуулсан тээврийн жолооч нарын эрх сэргэгдэж байгаа юм байна. 

 

Хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүн байна. Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гээд чиглэл өгсөн. Өршөөлийн хууль батлагдаад үйлчилж эхэлвэл ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах тооцоо байна. 970 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдаад суллагдана. Нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм. Мөн 770 орчим хүнээс 2 жилийн хорих ял нь хасагдаж, үлдсэн ялаа эдлэх судалгаа байна. 


ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>