Шагайн харваанд 50 багийн 490 гаруй харваач өрсөлдөж байна

1827
Шагайн харваанд 50 багийн 490 гаруй харваач өрсөлдөж байна
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам  шагайн шигшээ харваагаар үргэлжилж байна.

Энэ жилийн шагайн харваанд 50 багийн 490 гаруй харваач өрсөлдөж байна. Үүнд, Монгол Улсын үлэмж дархан 48, Дархан мэргэн 21, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харшгүй мэргэн найм, аймгийн гоц мэргэн 55 буюу нийт харваачдын 42 хувь нь цолтнууд байгаа аж.
 
Энэ жилийн шагайн харвааны гол онцлог нь Монголын шагайн холбооны хурлаар батлагдсан дүрмийн дагуу эртний уламжлалт өрөг харваагаар харваж байгаа аж. Өрөг харваа нь 16 хасааг шимж тоглох аргачлал бөгөөд манай харваачид өмнө нь тулах болон өрөг харвааны төрлүүдийг холин харвадаг байсныг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
 
Шагайн харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, 12-ны өдрийн 8:00 цагт шилдгүүдээ тодруулах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>