Диана гүнжийн үхлийн нууц . . .

576

Диана гүнжийн үхлийн нууц . . .Товч намтар

1961 оны зургадугаар сарын нэгний өдөр Сандрингем, Норфолк Жон Спенсерийн охин Диана мэндэлжээ. Диана хоёр эгч, нэг эрэгтэй дүүтэй. Бага боловсролыг гэрийн багшаар заалгаж эзэмшжээ. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гаднын хүн байгаагүй бөгөөд хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг Дианагийн гэр бүл түрээсэлдэг байж. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон ханхүү Андрев нартай тоглодог байсан гэдэг.

Ханхүү Чарльз Гүнж Дианагий хайр дурлал

Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж, ордны гэр бүлийн нэг гишүүн болсон. Тэд 1981 оны зургадугаар сарын 29-нд гэрлэсэн. 1982 оны зургадугаар сарын 21-нд тэдний анхны хүү мэндэлж, ханхүү Уильям Артур филлип Лүиз гэж нэрлэсэн. Хоёр жилийн дараа 1984 оны есдүгээр сарын 15-ны өдөр хоёрдох хүүхэд нь мэндэлж, түүнийг ханхүү Хенри Чарльз Алберт Дэвид хэмээн нэрлэсэн бөгөөд ханхүү Харри гэдэг нэрээр олон нийт илүү сайн мэддэг.


Диана гүнжийн үхлийн нууц . . .
Диана гүнжийн үхлийн нууц . . .
Диана гүнжийн үхлийн нууц . . .

 

Тэдний салалт

1990-ээд оны эхээр Чарльз болон Диана нарын харилцаа муудаж эхэлжээ. Үүний гол шалтгаан нь Чаолькийн Камиллой Паркер Боулз гэх бүсгүйтэй тогтоосон харилцаанаас болжээ.

Осол

1997 оны наймдугаар сарын 31-ний өдөр Доди аоь-Файедом түүний жолооч Анри Полем нарын хамт авто машины осолд Диана гүнж амь насаа алдсан. Дагалдаж явсан хоёр хүн газар дээрээ нас барсан бол гүнж эмнэлэгт хүргэгдэж, осол болсноос хоёр цагийн дараа нас баржээ. Ослын шалтгаан одоог хүртэл тодорхой бус. Жолооч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папарацигаас зугтаж хэт хурдтай явж байсан гэх зэрэг маш олон таамаг байдаг. Осолд орсон машинаас амьд гарч чадсан цорын ганц зорчигч бол гүнжийн бие хамгаалагч Тревор Рис Жонс бөгөөд тухайн үед болсон ослын талаар огт санахгүй байгаа гэсэн мэдүүлгийг өгч байжээ. Диана гүнжийг нас барсан талаарх мэдээг осол гарсны маргааш буюу 1997 оны есдүгээр сарын нэгэнд олон нийтэд мэдэгдсэн байна. Гүнжийн оршуулах ёслолыг Лондон хотын Нортхемптонширед есдүгээр сарын зургааны өдөр Спенсер Элторп гэр бүлийн оршуулгын газар хийжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.