Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ Зөвлөгөө 3-09-2015, 11:52 1193 Хуваалцах Намрын сэрүүн өдрүүдэд арьсанд бүр ч илүү арчилгаа хэрэгтэй болдог. Тиймээс мэргэжлийн гоо сайханчид намрын улирлын арьс арчилгааны талаар зөвлөж байна. Тэднийхээр бол тун энгийн долоон дүрмийг баримтлахад л таны арьс гэрэлтэн, торгомсог зөөлөн болж, намрын сэрүүн улиралд төрөлх сайхан төрхөө хадгалах юм байна. Ингээд танд дараах долоон дүрмийг танилцуулъя. Юуны түрүүнд Та: - Нүүр болон биеийн арьсанд зориулсан гуужуулагчийг хэрэглэ. Гуужуулагч нь арьсны гуужсан гадаргууг гүн цэвэрлэж өгнө. - Мөн SPF нарны хамгаалалттай тосыг үргэлжлүүлэн хэрэглэ. Эдгээр тос нь ямар ч үед таны гарын доор бэлэн байх хэрэгтэй. - Арьсаа сүүн шингэн болон биеийн бальзамаар тордож арчил. Хүйтэн сэрүүн цаг агаартай болж буй намар цагт энэ маш чухал арчилгаа шүү. - Гарын арьсаа тусгайлан арчлахаа хэзээ ч мартаж болохгүй - Халуун ванн эсвэл шүршүүрт удаан хугацаагаар орохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь таны арьсыг улам хуурайшуулдаг гэдгийг санаарай. - Кофеин болон алкоголийн хэрэглээг аль болох багасгахыг хичээ. - Үнэртэн, сүрчгийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Ямар ч үнэртэн найрлагандаа спиртын хольцтой байдаг тул арьсыг хуурайшуулахаас гадна үйлчлил нь гарахгүй уддаг. 1193 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-07-2015, 23:13 “Эрдэнэт” үйлдвэр, Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллана… 13-05-2015, 16:20 Зовхины үрчлээнээс яаж сэргийлэх вэ?… 4-04-2015, 17:42 Тараг арьс цайруулах шидтэй… 1-01-2015, 19:05 Нас бол зүгээр л тоо юм гэдгийг баталж амьдар… 17-12-2014, 10:55 Сүрчигний бяцхан зөвлөгөө… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.