Махны үнэ захуудад өссөн байна
2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5735 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7210 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 2.9 хувиар буюу 205 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, "Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг
Үхрийн мах | ||||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | |
2013 | 7335 | 8025 | 7895 | 8330 | 8380 | 8275 | 8225 | 7710 | 7825 | 7245 | 7115 | 7280 |
2014 | 7980 | 7775 | 8425 | 8370 | 8685 | 8730 | 7955 | 7590 | 7635 | 7550 | 7495 | 7465 |
2015 | 7415 | 7565 | 7810 | 8080 | 8145 | 8445 | 7985 | 7230 | 7210* | |||
Хонины мах | ||||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | |
2013 | 6480 | 7095 | 7060 | 7420 | 7490 | 7470 | 7415 | 6710 | 6540 | 6215 | 6085 | 6245 |
2014 | 6855 | 6675 | 7040 | 7630 | 7800 | 7685 | 7030 | 6585 | 6395 | 5965 | 5835 | 5940 |
2015 | 5860 | 6140 | 6735 | 7460 | 7555 | 7455 | 6830 | 6050 | 5735* |
* 1-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувиар буюу 75 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.8 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хар хорин”, "Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.