Онцгойгийнхон автобусны 33 зорчигчийг аварчээ Гол мэдээ 7-09-2015, 13:56 873 Хуваалцах Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг "Гэсэр” сүмийн баруун талын авто замын зорчих хэсгийн хажуу руу 33 хүнтэй зорчиж явсан "Атибус” ХХК-ийн "Дэу” загварын зорчигч тээврийн том оврын автобус унах гээд байна гэсэн дуудлага энэ амралтын өдөр өглөөний 08:26 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, хазайсан байсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зорчигчдыг гаргасан байна. Онцгойгийнхон ийнхүү яаралтай арга хэмжээ аваагүй байсан бол 45 градус хазайсан автобус унаж зорчигчид гэмтэх аюултай байжээ. 873 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 3-08-2015, 13:37 Эзэнгүй машин шатаж байсныг унтраав… 22-02-2015, 12:57 Цасанд боогдсон иргэдийг аварчээ… 1-01-2015, 16:48 Гал түймрийн дуудлагын ихэнх нь ахуйн хүрээнийх байжээ… 7-07-2014, 23:01 Онцгой байдлын албан хаагчид 34 иргэний амь аварчээ… 7-07-2014, 22:46 Онцгой байдлын албан хаагчид 34 иргэний амь насыг авран хамгааллаа… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.