Оросын алдарт жүжигчин өөрөөсөө 60 дүү эхнэр авчээ

358
Жүжигчин Иван Kраско наймдугаар сарын 9-нд гэрлэжээ. Түүний шинэ эхнэр нь өөрөөс нь 60 гаруй насаар дүү 24-тэй бүсгүй гэнэ.  Түүний хэлснээр Санкт-Петербургийн либерал боловсролын хүрээлэнд лекц тавих үедээ ирээдүйн эхнэртэйгээ уулзсан байна.

Наташа өөрийн шүлгээ Иванд уншиж өгсөн нь түүнийг гайхуулж бас татсан аж. Эхэндээ ч тэд багш, оюутан мэт байсан бөгөөд тэдний энэ харилцаа яваандаа хайр дурлал болсон гэнэ. Краско мөрөөдөл нь түүнд шинэ эхнэр өгсөн гэж хэлжээ.

Энэ нь жүжигчний хувьд дөрөв дэх гэр бүл нь ажээ. Оросын алдарт жүжигчин тэрбээр экс гурван эхнэрээсээ таван хүүхэдтэй байна. Энэ сарын 23-нд Иван Краско 85 нас хүрнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.