Иргэдээс 1.6 тэрбум төгрөгийг залилжээ Ноцтой мэдээ 8-09-2015, 09:08 880 Хуваалцах Цагдаагийн байгууллага интернэт залилангийн томоохон хэргүүдийг илрүүлэн, ажиллаж байна. Бусдын цахим хаяг руу "Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний таван хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж улмаар мөнгийг нь залилах замаар 27 аж ахуйн нэгж иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ. Мөн цахим секс төрлийн гэмт хэрэгт 15 иргэнийг хохирогчоор, зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүй авсан дөрөв, садар самууныг сурталчилсан зургаа, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр цахим сайтад кино байрлуулсан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийг 140.1-т зааснаар хариуцлага тооцжээ. Энэ хүрээнд садар самууныг сурталчилсан монголын 6 сайтыг хаасан бол гадаадаас хандах 35 сайтын хандалтыг хязгаарласан байна. 880 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 30-04-2015, 13:25 МОСАХ нь эгнээндээ 170 сайтыг багтаасан томоохон байгууллага… 18-02-2015, 19:04 ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо… 10-12-2014, 21:26 Б.Баатархүү:1000 гаруй охидын нүцгэн зургийг цуглуулсан этгээдийг шалгаж байна… 7-10-2014, 10:54 Дөрвөн сартай жирэмсэн эмэгтэй төрийн алба хаагчийн нэрийг бариж залилдаг байжээ… 12-08-2014, 11:26 Банкны ажилтан 14 иргэнд нэг тэрбум 639 сая төгрөгийн хохирол учруулжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.