Л.Гансүх : Шүүгч Х.Идэр АТГ-т барьцаалагдсан

306
Л.Гансүх : Шүүгч Х.Идэр АТГ-т барьцаалагдсанЕрөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх шоронгоос нээлттэй ил захидал илгээснийг хүргэж байна. 
 
 
Л.Гансүх миний бие нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарт холбогдуулж гомдол гаргаж байна.
1. Шүүх хуралд гэрчээр дуудсан Ш.Ичинхорлоо, М.Отгонбаяр нар ирээгүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны төлөө 2015 оны есдүгээр сарын 2-ноос 10 хүртэл үндэслэлгүйгээр цагдан хорьж байна.
 
2. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгах хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл дээрх гурван шүүгч шүүх эрх мэдлийг шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл явдал боллоо гэж үзэж байна.
3. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн. Уг шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн тулд, Авлигатай тэмцэх газрын олон хууль бус үйлдлүүдийг ил болохоос хаацайлж, сэтгүүлч нарыг уг хуралд оруулахгүйн тулд АТГ-т барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар ийм шийдвэр гаргалаа.
4. АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамирыг хар тамхины хэргээр барьсны дараахан миний хэргийг дүү дээр нь хуваарилуулсан. Өөрөөр хэлбэл ахаар нь барьцаалж дүүг нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Энэ бүгдийг маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн. Одоо ах Х.Тамирыг нь АТГ шалгаж байгаа. Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулснаар АТГ-ын явуулж байсан хууль бус үйл ажиллагаанууд ил болж ард түмэн АТГ-ын үнэн нүүр царайг таньж, тэнд ажиллаж байгаа хүн хэлмэгдүүлдэг, улс төрийн захиалга биелүүлдэг албан хаагч, дарга нар ил болно. Иймд албан тушаалаа ашиглаж захиалгаар, үндэслэлгүйгээр дээрх олон хуулийг зөрчин өргөсөн тангаргаасаа няцан шүүх эрх мэдпийн нэр хүндийг унаган шоронд шүүх хурал хийх шийдвэр гаргасан Х.Идэр нарын гурван шүүгчид хариуцлага тооцож өгнө үү.
 
 
Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад "... шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу шүүх хурлыг шоронд биш Монгол Улсын үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын шүүхэд шүүлгэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
 
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА
Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдпын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгч Идэр, Мөнх-Эрдэнэ, Отгонбаяр нар шүүх эрх мэдпийг шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл явдал боллоо гэж бодож байна. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн. Уг шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн тулд, АТГ-ын олон хууль бус үйлдлүүдийг ил болгохоос хаацайлж, сэтгүүлч нарыг уг хуралд оруулахгүйн тулд АТГ-д барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар ийм шийдвэр гаргалаа.
 
АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн шүүгч Х.Идэрийн төрсөн ахХ.Тамирыг хар тамхины хэргээр барьж, дараахан нь миний хэргийг дүү дээр нь хуваарилуулж, өөрөөр хэлбэл ахаар нь барьцаалж ; дүүг нь хүссэнээрээ хөдөлгөж  байна. Одоо ах Х.Тамирыг нь АТГ шалгаж байгаа. Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулснаар АТГ-ын явуулж байсан хууль бус үйл ажиллагаанууд ил болж ард түмэн АТГ-ын үнэн нүүр царайг таньж, тэнд ажиллаж байгаа хүн хэлмэгдүүлж, улс төрийн захиалга биелүүлдэг албан хаагч дарга, нар ил болно.
Монгол Улсын үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад "... шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу шүүх хурлыг шоронд биш Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүхэд шүүлгэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү?" 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.