“Ноншим”-ын кимчитэй гоймонгоос өт гарчээ

903

Монголчууд бид эрүүл хоол, хүнс хэрэглэхээ болиод удаж буй. Учир нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага ханганаа гэдэг "бэрх” асуудлын нэг.

Өчигдөрхөн л гэхэд "Грээн Сити” компанийн оруулж ирдэг "Ноншим”-ын кимчитэй бэлэн гоймонгоос өт гарсан гэнэ. Тодруулбал, нэгэн хэрэглэгч Сонгинохайрхан дүүрэг дэх "Орос пирошки” нэртэй түргэн хоолны газраас авсан аягатай бэлэн гоймонг авч, идэхээр задлахад өт гарчээ.

Тус гоймонгийн хадгалах хугацаа дуусаагүй байсан хэдий ч ийнхүү чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байжээ. Хэрэглэгчид бид хэзээ л нэг  ”Новшийн өт” идэхээ больж, эрүүл хоол хүнс хэрэглэх юм бол доо.


Тоймчхүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>