Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв, зүүн зүгийн нутгаар хүйтэн хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
2015 оны 9-р сарын 08-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 14 градус, 20 цагт 10 градус дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 08-ны 21 цагаас есдүгээр сарын 09-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.