Сандра Буллокийн шинэ найз залуу

1090
Сандра Буллокийн шинэ найз залууЖүжигчин Сандра Буллок 2010 онд нөхрөөсөө салснаас хойш сая л нэг жинхэнэ хайр дурлалаа олсон бололтой. 51 настай жүжигчин 49 настай гэрэл зурагчин, загвар өмсөгч Брайн Рэндаллтай болздог болжээ. Тэднийг болзож байгаа тухай хэвлэлүүд хэд хоногийн өмнөөс мэдээлж байсан ч баталж чадахгүй байсан юм. Тэгвэл Сандра Буллок хүүгээ сургуулиас нь авахаар явахдаа шинэ найз залуугийнхаа хамт паппарацуудын дуранд өртсөн байна.

Сандра Буллок өнгөрсөн нэгдүгээр сард хүүгийнхээ төрсөн өдрийн зургийг авахуулахаар Брайнтай танилцсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд тэд маш хурдан дотносч, жүжигчин Женнифер Анистоны хуримд ч хамтдаа уригджээ.

Сандра Буллок хуучин нөхөртөө хууртаж, гэр бүлээ цуцлуулснаас хойш тогтвортой харилцаагүй,  өргөж авсан хүүгээ ганц биеэр өсгөж байсан бол Брайн Рэндалл ч бас өнгөрсөн 10 жилийн хугацаанд ганцаар амьдарчээ. Залуудаа хар тамхинд орж, өмнөх нь эхнэрээ мансууруулах бодисын улмаас алдсан түүний өмнөх амьдрал дардан биш байсан ч 10 жилийн өмнө хорт зуршлаа хаясан гэнэ.

 

Эх сурвалж: Dailymail

Б.Сэвжидмаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>