Өмнөд Умард Солонгосын дээд хэмжээний хэлэлцээ хийхийг Өмнөд Солонгос санал болгов
Юнхаб мэдээлэх агентлагийн мэдээлснээр, 19-нд Панмунжонд Өмнөд Умардын дээд хэмжээний хэлэлцээ хийж, хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлийнхныг уулзуулах зэрэг асуудлыг судлан хэлэлцэхийг БНСУ-ын засгийн газраас 11-нд БНАСАУ-ад санал болгов.
Мөн өдөр БНСУ-ын засгийн газрын албаны хүн хэлэхдээ, 11-ний үдээс өмнө БНСУ-ын талаас БНАСАУ-ад мэдэгдэл илгээж, Өмнөд Умард Солонгосын дээд хэмжээний хэлэлцээ хийхийг санал болгов. уг мэдэгдэлд, энэ сарын 19-нд Панмунжонд хэлэлцээ хийнэ гэжээ. БНАСАУ боломжтой цаг хугацааны талаар санаачилж болох юм гэж БНСУ-ын тал илэрхийлсэн гэжээ.
БНСУ-ын Нэгдлийн яам мэдэгдэхдээ, уг мэдэгдэлд, намрын элбэг хураалтын баярыг тохиолдуулж, Өмнөд Хойд хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлийнхнийг уулзуулах зэрэг хоёр талын хамтаар анхаарч буй асуудлуудыг судлан хэлэлцэнэ хэмээн БНАСАУ-ад уламжилсан юм гэжээ.
\Ган\