Лейборист нам шинэ лидерээ сонголоо

894
7

Британийн лейбористууд 66 настай улстөрч Жереми Корбиныг 59.5 хувийн саналаар намынхаа шинэ лидерээр сонголоо. Тэрээр сонгогдсоныхоо дараа Европ руу ирж буй цагаачдыг дэмжсэн мэдэгдэл хийжээ.

Британийн сөрөг хүчний шинэ лидерийн амжилтыг Европын хэд хэдэн зүүний хүчин дэмжлээ. Грекийн "Сириза” нам "Корбин лейбористуудын лидерээр сонгогдсоноор эдийн засгийн харгис, хатуу бодлогын эсрэг зогсдог Европын фронтод хүч, урам өгч, Европын ард түмэнд найдвар төрүүллээ” хэмээн мэдэгдэв.

Корбинтэй хамт намын лидерийн сонгуульд Хөдөлмөрийн сайд байсан Иветт Купер, Энди Бернхэм нар, мөн лейборист Ерөнхий сайд Тони Блэрийн залгамжлагч гэгддэг Лиз Кендалл нар өрсөлдсөн юм. Жереми Корбин Лейборист намын өмнөх лидерүүдээс зүүний үзэл бодлоороо ялгардаг.

Блэр бизнесийг ихээхэн дэмждэг байсан бол, Корбин Карл Марксын үзэл санаанд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд "Социализм” хэмээх үгийг хэрэглэхээс "айдаггүй” ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>