Дэд сайдуудыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1009


Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотой зарим яамны дэд сайдуудыг чөлөөлж, оронд нь шинээр томилох юм.

Энэ томилгоог Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хийх бололтой. Тодруулбал, Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАН-аас томилогдсон дэд сайдуудыг чөлөөлж оронд нь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс шинэ томилгоог хийнэ.

Үүнд, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийг чөлөөлнө. Гэхдээ тэдний оронд томилох шинэ дэд сайдуудын нэрс тодорхой болоогүй байна.

Мөн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ч өөрчлөгдөнө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>