Сахилгын шийтгэлээр гурван хүн цалингаа хасууллаа

923

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирамж гаргалаа. Уг захирамжын дагуу гурван хүнд сахилгын шийтгэл ноогдуулахаар болжээ.

 

Тодруулбал, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг Дарга Б.Бямбадорж нарт дээрх шийтгэлийг ноогдуулжээ. Учир нь нийслэл, дүүргийн төсвийн ерөнхий захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитийн дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган "Хязгаарлалттай” дүгнэлт авсан байна.

 

Шийтгэлээр болгож цалинг нь нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Харин нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шар карт өгөхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгосон байна.

Мөн "Хариуцлага тооцох тухай” Б/129 дугаар захирамж гаргаж  Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган "Хязгаарлалттай” дүгнэлт авсан дөрвөн хүнд сахилгын шийтгэл ноогдуулахаар болсон байна.

 

Тодруулбал, Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нар сахилгын шийтгэл авахаар болжээ. Харин шийтгэлийн хариуг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор мэдэгдэхийг дээрх дөрвөн албан тушаалтанд үүрэгдсэн байна.

М.Март

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>