Калифорнид онц байдал зарлажээ
Өнгөрсөн
бямба гарагаас эхлэн АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт ой хээрийн
түймэр гарсны улмаас олон мянган оршин суугчдийг нүүлгэн шилжүүлж эхлээд
байна. Онцгой байдлын аврагчид ойролцоогоор 13 мянган хүнийг нүүлгэн
шилжүүлж, аюулгүй газар байршуулжээ.
Түймрийн улмаас 16190 га
газар шатсан бөгөөд гамшгийн бүсэд 3000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа
бөгөөд түймрийн 29 хувийг цурманд оруулаад байгаа гэдгийг албаны хүмүүс
мэдээлжээ. Тэндэхийн оршин суугчдын мэдээлж буйгаар "гал түймрийн
улмаас 500 гаруй байшин шатаж, дахин ашиглах боломжгүй болсон” байна.
Иймд
мужийн захирагч Жерри Браун өчигдөр 20.00 цагт Калифорни мужид онц
байдал зарлаж, гамшгийн бүсэд ажиллах гал сөнөөгчийн тоог нэмэгдүүлэхийг
албаны хүмүүст үүрэгджээ.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn