Өрх дээрээ шээсний шинжилгээ өгдөг болно

1033

      Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд өнөөдөр шээсний анализатор суулгаж эхэллээ. Ингэснээр иргэд өрх дээрээ шээсний шинжилгээ өгөх боломжтой болж байгаа юм.

      Энэхүү "Roy home health care” анализатор нь цагт 700 хүртэлх хүний шээсийг шинжлэх хүчин чадалтай бөгөөд хүнд өвчтэй, хэвтэрт байгаа болон бага насны хүүхдийн шинжилгээг явуулын төхөөрөмжөөр, гэрт нь очиж авах юм байна. Уг аппарат нь шээсээр 10 гаруй төрлийн өвчин оношлох чадалтай юм байна.

      Дээрх шээсний шинжилгээний суурин анализаторыг ашиглах, хариуг нь цахим хуудаст яаж оруулах, иргэд сайтаас шинжилгээнийхээ хариуг хэрхэн унших талаар цогц сургалтыг нийт 400 хүнд өгчээ. Тодруулбал өнгөрөгч тавдугаар сарын 27-29-нд урьдчилсан сургалт, долдугаар сарын 27-29-нд хоёр дахь шатны, есдүгээр сарын 8-9- нд гүнзгийрүүлсэн сургалтыг тус тус зохион байгуулсан байна.

      Уг сургалтыг БНСУ- ын "Руйсанса” корпорацын ерөнхийлөгч Хо У Бун, тус компанийн Интернэт бизнес, вэб сайт хөгжуүлэх хэлтсийн Монголыг хариуцсан менежер Д.Агиймаа зэрэг мэргэжилтнүүд хариуцан явуулсан байна.

М.Март

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>