Сарын сүүлээр ихэнх нутгаар сэрүүснэ

568

 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр цаг агаар сэрүүссэн ч долоо хоногийн сүүлчээр харьцангуй дулаарлаа. Тэгвэл энэ сарын 14-18-ныг хүртэлх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Урдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа.

-Энэ сарын 8-11-нд ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг газраараа нойтон цас орсон. Харин энэ сарын 12-13-нд цаг агаар эргээд дулаарлаа.Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол?
-Долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарсан. Цаг агаарын төлөвийг ажиглахад энэ сарын 14-17-нд төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим хэсгээр бороо орно. Мөн уулархаг нуттаар цас орно. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг газраар цас орж, шөнөдөө хасах 2-3 градус сэрүүн, өдөртөө 10-13 градус дулаан байна. Говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-9 градусын сэрүүн,өдөртөө 19-22, бусад нутгаар шөнөдөө 5-8, өдөртөө 16-18 градус дулаан байна. Цаащдаа ихэнх нутгаар сэрүүсч, цочир хүйтрэх тул малчид, ард иргэд хувийнхаа бэлтгэлийг сайтар базаахыг анхааруулж байна.

-Хөдөө орон нутгаар шөнөдөө хасах хэмтэй хонох нь. Нийслэл хот орчимд цаг агаар ямар байх вэ?
-Бусад нутгийг бодвол харьцангуй дулаахан байна. Энэ сарын 14-15-ны өдрүүдэд бороо орохгүй, үүдэрхэг байна. Шөнөдөө 6-11, өдөртөө 24-26 градус дулаан байх нь. Харин 16-нд бороо орно. Ерөнхийдөө энэ сарын сүүлчээр сэрүүснэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>