Өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

969

Өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэӨнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгээс Өршөөлийн хуулийн хоригт гол  шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой 350 тэрбумын хэрэгт холбогдоод буй 100 гаруй хүний нэрийг ил гаргахыг шаардаж, хуулийн хүрээнд ажлын таван өдөр уг хуулиар завсарлага авсан.

Завсарлага энэ долоо хоногт дуусаж, өнөөдөр 09.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон 10.00 цагт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>