|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Өнөөдрөөс айлуудын дулааныг өгнө

Өнөөдрөөс айлуудын дулааныг өгнө

 

НЗДТГ-аас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхийг  мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ.  Инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлууд дууссан тул өнөөдрөөс айл өрхүүдийн дулааныг өгч эхлэх юм байна. Харин цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдийн дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.

 

Энэ жил 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ онд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглэгчдийн тоо 23653-аар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл, IV цахилгаан станцын123 мВт-аар өргөтгөсөн. Энэ оноос цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж,  хэрэглэгчдэд цахилгаан түгээх юм байна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн уулзвараас хойшоо гэр хороолол руу дулааны шугам тавьсан байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороо цэвэр, бохир усанд холбогдох боломжтой болсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.