Н.Энхбаяр намдаа гишүүн элсүүлэх гэж ядахдаа бяцхан хүүхдээр шоуджээ

Эх орондоо салхилахаар ирсэн МАХН- ын дарга сонгуулийн ажлаа эхлүүлээд түмэн завгүй явна. Ирсэн даруйдаа төрийн ордноор баахан гүйж, өөрийгөө "цэвэрлэх" ажлыг намынхнаараа дамжуулан хийлгэж амжсан тэрбээр энэ удаад цөөнгүй аймгаар орж, чуулга уулзалт зохион байгуулж байгаа.
Ингэхдээ сонгуулийн сурталчилгааг явсан газар бүртээ хийж байгаа бөгөөд намдаа гишүүн элсүүлэх гэж их л арга ядаж байгаа бололтой.