Дарханы дарга нар огцорчээ
Өнөөдөр
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) хуралдаж, Засаг
дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр
гаргажээ.
Ингээд Дархан-Уулын аймгийн Засаг даргаар МАН-ын гишүүд
А.Энхболдыг тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сонгосон байна. Харин
ИТХ-ын АН-ын бүлгийн дарга П.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын
даргаар сонгосон байна.
Дархан-Уул аймгийн ИТХ нийт 31
тэргүүлэгчтэйгээс өнөөдрийн хуралд МАН-ын 10, АН-ын 9, МАХН-МҮАН
"Шударга ёс эвсэл"-ийн 2 нийт 21 гишүүн нь оролцсон гэнэ.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn