Хошой аварга, хос медальтнуудаа угтан авлаа

371



АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд оролцсон эмэгтэй чөлөөт бөхийн баг өчигдөр шөнө "Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.

ДАШТ-нээс хошой дэлхийн аварга, хошой медальтан төрүүлж олимпийн 2 эрх өвөртөлж багаараа ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхийг 7 дахь жилдээ авсан эмэгтэй багаа МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх Б.Өнөбаатар, "Бумбат” компанийн захирал, Улсын начин Ло.Энхбаяр, Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, холбооны мэргэжлийн зөвлөх, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, орон нутаг хариуцсан зөвлөх багш, Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Гавьяат тамирчин Ц.Нацагдорж, холбооны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн Г.Батмөнх, холбооны дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга, олон улсын хэмжээний мастер Ж.Мөнх-Очир, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн төвийн Шигшээ багуудын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, хилийн цэргийн 0253 дугаар ангийн захирагч, хурандаа И.Ловуу, "Хилчин” спорт хорооны дарга, хурандаа Ц.Мягмарсүрэн, зөвлөх, Гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц, чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Түмэннаст, "Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нар баяр хөөртэй угтан авч баяр хүргэлээ.

Дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар болон багийн ахлагч, МЧБХ-ний тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т,Сүхбаатар, судалгааны багийн ахлагч, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтсийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Л.Ням, "Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч, МЧБХ-ны Холбооны хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн Н.Дүгэрсүрэн нар болон бусад бөхчүүдийг багш дасгалжуулагч нар, спорт хороо, клубын бөхчүүд, ар гэрийнхэн, анд найзууд, хөгжөөн дэмжигчид нь ёслол төгөлдөр угтлаа.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.