Шинээр хог хаягдлын цэг байгуулах ажилд хяналт тавина

745
Зүүнбүрэн сумын Засаг дарга Б.Батчулуун захирамж гаргаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумын "Жаргалант” нэгдүгээр багт байрлах хуучин хог хаягдлын цэгийг цэвэрлэх, шинээр хог хаягдлын цэг байгуулах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсгийн ахлагчаар "Жаргалант” 1-р багийн Засаг дарга Ч.Уранчимэг, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Эрдэнэчимэг, тус багийн иргэн Ж.Нармандах нар сонгогдсон байна.

Захирамжид уг ажлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулж, дээд шатны албан тушаалтныг мэдээллээр ханган ажиллахыг ажлын хэсгийн ахлагч,  гишүүдэд үүрэг болгожээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>