Илбэчин үзүүлбэрээ дуусгаж чадалгүй нас баржээ

660

Илбэчин үзүүлбэрээ дуусгаж чадалгүй нас баржээАНУ-ын Нью Жерси мужид олныг гайхшруулсан үзүүлбэр үзүүлж байсан залуу илбэчин Спесер Хорсман бүтэлгүйтэж нас барсан байна. Тэрээр олны нүдэн дээр усаар дүүргэсэн аквариумд гар, хөлөө гинжлүүлж ороод хоромын төдийд гарч ирэх ёстой байв. Гэтэл үзүүлбэрт алдаа гарч илбэчин аквариумаас гарч чадалгүй нас барсан байна.


Үзэгч олон түргэн тусламж яаралтай дуудсан ч илбэчин нас барсан байна. "Аквариумаас зугтах" гэдэг нэртэй энэхүү үзүүлбэр нь аюултай аж. Өмнө нь залуу төдийгүй туршлагатай илбэчин энэхүү үзүүлбэрийг үзүүлэх гэж байгаад нас барж байжээ.

Залуу илбэчин Спесер Хорсманы үзүүлбэрийг телевизийн шоу болгон үзүүлэхээр телевизийнхэн бичлэг хийж, гудамж талбайд хүмүүс цугласан байсан гэнэ. Харамсалтай нь өөртөө итгэлтэй байсан уран бүтээлчийн үзүүлбэр амжилтгүй болсон байна.









ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>