Орос "Лалын улс"-ад хамтаар цохилт өгөхийг уриалав

256



Оросын ГХЯ-ны 16-ны өдөр нийтэлсэн нэг тайланд тэмдэглэхдээ, холбогдох талууд НҮБ-ын санаачилгын дагуу хэт даврагч "Лалын улс"-ад хамтран цохилт өгөх ёстой гэжээ. Мөн "Лалын улс"-тай тэмцэл хийхэд олон улсын хуульд суурилж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Тайланд мөн тэмдэглэхдээ, Америкийн удирдсан "Лалын улс"-ад цохилт өгөх олон улсын холбооны ажлын үр дүн хязгаарлагдмал байна. "Агаарын дайралт болон тусгай армийн цэргийн ажиллагаа Сири болон Ирак дахь террорист халдлагыг хориглож чадаагүй." Сирийн засгийн газрын арми бол Сирийн нутаг дахь "Лалын улс"-тай тэмцэл хийх гол хүчин мөн гэдэгт Орос улс эргэлзэхгүй хэвээр байна гэжээ.

ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.