Хилчдийн баярт улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

1199

Монголын Хилчдийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2015-09-17/ боллоо.

Өнөөдрийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Увснуур" дэвжээ, ТЭЦ-IV, "Гацуурт" групп, "Сан" дээд сургуулийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Ш.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд нар үлдэв.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>