Apple В.Путины төрсөн өдөрт зориулж цагаан алтан цаг гаргажээ

866



ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины төрсөн өдөрт зориулан Apple-ээс цагаан алтан ухаалаг цагийг бүтээжээ. Тус цаган дээр 5 төрлийн онцгой бичээс багтжээ.

Ерөнхийлөгчийн 63 нас, Кремлийн дүрс, В.В.Путин  мөн гарын үсгийг нь багтаажээ. Түүнчлэн түүнийг №1 хэмээн тодотгожээ. 229 мянган рублийн үнэ бүхий энэхүү цагаан алтан цагийг маш цөөн тоогоор зах зээлд гаргах гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин аравдугаар сарын 7-нд Санкт Петербург хотод төрсөн байна. тэрээр төрсөн өдрөөрөө төрсөн хотдоо очдог уламжлалтай бөгөөд төрсөн өдрийнхөө талаар хэлэхдээ "Би төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэхийг хүсдэггүй. Төрсөн өдрөөрөө төрсөн хотдоо очихыг боддог. Ингэснээр маш их эрч хүч авдаг" хэмээжээ.








П.Энхээ

Эх сурвалж: Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>