Японы парламентын гишүүд нударга зөрүүлжээ

623
Японы парламентын гишүүд нударга зөрүүлжээ

Сүүлийн хэд хоногийн турш Японы парламент дотоодын зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх асуудлаар хоёр хуваагдаад байсан бол өчигдөр энэ асуудлыг хэлэлцэх үед маргалдаж байсан гишүүд нударга зөрүүлж, хоорондоо зодолджээ.

Сөрөг хүчний гишүүд  санал хураах үед хууль эрх зүйн хорооны гишүүдийн микрофоныг булаан авахыг оролдсон учир эрх баригч гишүүд босож ирснээр 50 гаруй хүнийг хамарсан эмх замбараагүй байдал үүсчээ.

Японы доод танхим нэгдсэн санал хураалтаар Батлан Хамгаалахын салбартаа бие даасан бодлого хэрэгжүүлж, өөрсдийн зэвсэглэлийг дайны өмнөх жилүүд шиг дангаараа хөгжүүлэх шийдвэрийг бараг л баталсан юм. Харин үүнийг Японы сөрөг хүчний нам эрчимтэй эсэргүүцэж, одоогийнх шиг бүс нутагтаа төвийг сахисан, зэвсэглэлээс ангид статусаа хадгалахыг эрх баригчдаас шаардсан билээ.

Үүнээс гадна дотоодын цэргийн хүчээ үлэмж нэмж, зэвсгийн үйлдвэрүүд барих шийдвэрийг ард түмэн хүчтэй эсэргүүцэж буй бөгөөд жагсагчид Токиогийн парламентын үүдэнд хэдэн зуугаараа зогсож байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>