Өнөөдөр "Номын баяр"-ын өдөр

247

Жил бүрийн хавар, намар тогтмол зохион байгуулагддаг Үндэсний Номын баяр номын өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн баяр нь ес дэх жилдээ буюу 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ аж. Энэ удаагийн номын баяр "Би номонд дуртай” уриан дор болж байгаа гэдгээрээ онцлог гэнэ.

Үүний зэрэгцээ энэ үеэр зохиолч, хэвлэн нийтлэгч компаниудын зүгээс өөрсдийн эрхлэн гаргасан номоо гарын үсэгтэй, хямдралтайгаар худалдаалах юм байна.

Хөтөлбөр

ЧИНГИСИЙН ТАЛБАЙД:

- Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн соёрхолт зохиолч-уншигчдын уулзалт
- "Хүүхэд – зохиолч – яруу найраг” хүүхдийн зохиолч-уншигчдын уулзалт
- Үргэлжилсэн үгийн эмэгтэй зохиолч-уншигчдын уулзалт
- "Яруу найраг бол сэтгэлийн хөгжим” яруу найрагч-уншигчдын уулзалт
- "Бид өөрсдөө ном” зохиолын баатруудын тоглолт
- ”Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан
- Номын санчид харилцан туршлага солилцох өдөрлөг
- "Номын хандив” аян
- Дугуйтай уншлага
- "Ном бол...” сэтгүүл 8 дахь дугаарын нээлт
- "Номын ертөнц” нэвтүүлгийн 500 дахь дугаарын баяр
- "Бид номд дуртай" аянд нэгдэгчдийн цугларалт
- Номын 20-50%-ийн хямдралтай худалдаа
- Шинэ номын нээлт, танилцуулга
- Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа

ҮЗЭСГЭЛЭН:

- Монголын зохиолчдын уран бүтээл
- "Ном” хөтөлбөр
- "Номын ертөнцөөр” хүүхдийн уран бүтээл
- Бяцхан зохиолчдын ном
- Шинэ ном-2015
- Хамгийн том, хамгийн жижиг хэмжээтэй ном
- Дэлхийн шилдэг хүүхдийн уран зохиол үлгэр, домог
- Ном өрөөлийг бялхааж, өөрөө дундардаггүй сав
- Ном- Мэдлэгийн үндэс
- Азид зориулсан ном хөтөлбөр

СУДАЛГАА:
- Номын тухай сонирхолтой 5 асуулга, судалгаа
- Уншигч-хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
- "Таны унших дуртай уран зохиолын ном” судалгаа

СУРТАЛЧИЛГАА-ТАНИЛЦУУЛГА:

- "Номын сангийн тухай” хууль
- "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль
- "Номын сангийн шинэлэг үйлчилгээ” танилцуулга-ярилцлага
- Уншигчдын ном унших идэвх сонирхолыг нэмэгдүүлэх арга замууд
- "Ярьдаг номын сан” танилцуулга
- Нийтийн номын сангуудын танилцуулга

ТЭМЦЭЭН:

- "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?" танин мэдэхүйн АХА тэмцээн
-"Номтой нөхөрлөсөн хүүхэд нас” танин мэдэхүйн АХА тэмцээн
- Номон шагналтай тэмцээн уралдаан
Номын баярын өдрүүдэд Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулах ба "Танд уншихыг зөвлөж байна”, "Ном унших зөвлөмж”, "Уншсан номын тэмдэглэл хөтлөх” талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.