54 нэр төрлийн бүртгэлгүй эм худалдаалж байжээ

1047



Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтаар хугацаа дууссан эм болон бүртгэлгүй эм худалдаалж байсан хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна.

Тодруулбал, "Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга орчим төгрөгийн эм, "Сүлдэн”, "Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсныг шалгалтаар илрүүлжээ.

Тиймээс нэр бүхий эмийн санд албан шаардлага хүргүүлж, мөнгөн торгууль ногдуулсан бол "Ананас” эмийн сан, "Интимэйт” биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа холбогдох газар нь хүргүүлжээ.




Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>