Америкийн өдрүүдэд очиж Windows 10 үйлдлийн системээ суулгаарай

1191

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулж буй "Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ амралтын өдрүүдэд гарч байна.

Монгол улсад худалдаалагдаж буй Америкийн шилдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, туршиж үзэж, худалдаж авах ховор боломжийг олгож буй энэ үзэсгэлэнгийн нэгэн сонирхолтой хэсгээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Энэ бол Америкийн Ай Ти салбарын хамгийн сүүлийн үеийн технологиудын нэг Microsoft корпорацийн Windows 10 үйлдлийн систем юм.

Монголд үйлдлийн систем хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь кракдсан буюу хууль бус систем ашигладаг тухай мэдээллийг Microsoft компанийн Лицензийн төвөөс мэдээллэж байсан. Ялангуяа гэрт, хувь хүний хэрэглээний компьютерууд хууль бус байх нь элбэг байдаг.

Энэ нь цахим орчинд хувийн мэдээллээ алдах, кибер халдлагад өртөх, програмын шинэчилсэн хамгаалалт, сайжруулалтуудыг тухай бүр ашиглах боломжоор хязгаарлагдмал байдаг. Тэгвэл Microsoft корпораци хамгийн сүүлд гаргасан Windows 10 үйлдлийн системээ дэлхий дахинаа хүн бүрт, бүх төхөөрөмжид бүтэн жилийн хугацаанд албан ёсоор үнэгүй ашиглах боломжийг олгоод байгаа юм.

Энэ нь хууль бус хэрэглэгчдийг илрүүлэх биш харин албан ёсны хэрэглээг дэмжих зорилготой юм. Энэ боломжийг хэрэглэгчиддээ таниулж, одоогийн ашиглаж байгаа компьютер, нөүтбүүкийг албан ёсны лиценз бүхий Windows 10 үйлдлийн системээр хэрхэн хялбар шинэчлэх боломжтой талаар Майкрософтын монгол дах төлөөлөгчид биечлэн танилцуулж байна.

Microsoft компани Windows 10 аа гаргахдаа өмнөх үйлдлийн системүүдийн бүх сайн талуудыг нэгтгэн бүтээжээ. Ингэхдээ хурд, start цэс, Cortana буюу технологитойгоо шууд харьцах боломж, олон төрлийн аппликешн, мэдрэгч бүхий дэлгэц, аюулгүй байдлын баталгаа гэх мэт олон давуу талыг багтаасан байна. Хэдийгээр интернэтэд Windows 10 хэрхэн шинэчлэх талаар зааварчилгаа байгаа ч хүн бүхэн бие даан системээ шинэчилж чадахаргүй байгаа бол Ай Ти Зон компани Майкрософтийн Монгол дах албан ёсны түнш байгууллагын хувьд тус үзэсгэлэнгийн үеэр Windows 10 суулгах зааврыг хүссэн хүн бүрт нээлттэй өгч байна.

Хэрвээ та  комьютер, нөүтбүүк, windows таблет, ухаалаг утсаа Мишээл экспо-д авч ирвэл инженерүүд ямар ч төлбөргүйгээр суулган өгч байна. Нэмж хэлэхэд Windows 10 үйлдлийн системийг дахин шинэчлэн суулгах шаардлагагүй болно. Учир нь энэ үйлдлийн систем нь шинэчлэлийг шууд өөр дээрээ хийх байдлаар шийдэгджээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>