|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Зэсийн экспорт нэмэгдэж, нүүрснийх буурчээ

Он гарснаас хойш Монголбанкнаас гаргасан статистик судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 5,7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 1,3 сая ам.доллараар буурсан байна.

Гадаад худалдааны эргэлт 19.2 хувиар буурахад экспорт 324 сая ам.доллараар, импорт 1.2 сая ам.доллараар буурахад нөлөөлжээ. Монгол Улсын экспорт импортын жилийн өсөлтийн тухайд 2014 оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсан тул жилийн өсөлтийн зөрүү нэмэгдсэн.

2015 он гарсаар зэсийн баяжмалын экспортын нөлөө тогтворжиж, барааны эргэлтийн өсөлт буурчээ.Монгол Улсын хувьд Хятад, ОХУ-тай түлхүү худалдаа хийдэг. Өөрөөр хэлбэл, нийт гадаад худалдаанд эзлэх Хятад, Оросын байр суурь өндөр.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 63.4 хувь буюу 3,6 сая ам.долларын худалдааг Хятад улстай, 12.7 хувь буюу 733 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 32 хувиар буурчээ.

О.Ренчинмядаг

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.