Номын гэгээ түгээгч

Ном бол хүн төрөлхтний хамгийн агуу бүтээл. Ном бол тухайн үндэстний оюуны чансааг тодорхойлох гол шалгуур. Тийм болохоор ном хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйл байдаг. Монголчууд өөрсдөө даавуу даалимбан хувцас өмсөх атлаа ном судрыг торго дурдангаар баринтаглан дээш залдаг байсан нь номонд онцгой ач холбогдол өгдөг байсны илэрхийлэл юм. Монголын түүхэнд алдаа олон бий.