Электрон тамхины талаар

278

Манай залуучууд тамхинаас гарах гэж Электрон тамхийг их хэрэглэж үзэх нь  их болсон билээ.  Электрон-тамхи гэдэг нь 2023 оны сүүлээр тамхинаас ч илүү сайн зарагдах бүтээгдэхүүн болоод байгаа юм.. Эдгээр нь ердийн тамхинаас хор хөнөөл багатай байж чадах уу? гэсэн асуултанд хариулж та бүгдэд бяцхан тайлбар мэдээллийг хүргэж байна.

 

- Электрон-тамхи гэж юу вэ?

Юуны өмнө эдгээр нь бидний мэдэх уламжлалт тамхинаас өөр юм. Ихэнхи тохиолдолд, эдгээр нь халж уур үүсгэх зориулалттай никотины шийдлийг агуулсан байдаг бөгөөд ихэвчлэн баттерейгаар ажилладаг. Зарим нь тамхи шиг харагддаг бол зарим нь гар чийдэнтэй төстэй харагддаг. Хамгийн анхны Электрон-тамхийг тамхины үйлдвэр гаргаагүй ч тэд аль хэдийн энэ бизнест хөл тавиад эхэлжээ. Электрон-тамхи болон ижил төрлийн бүтээгдэхүүнүүд нь Америкт төрөлжсөн бараа бүтээгдэхүүний болон бусад дэлгүүрүүдээр насанд хүрээгүйчүүдэд худалдаалахыг хориглосон горимтойгоор худалдаалагдаж байгаа юм.

 

Электрон-тамхи нь заавал никотин агуулсан байх ёсгүй. Зарим алдартай бүтээгдэхүүнүүд нь бага тунгаар эсвэл бүр огт никотин агуулаагүй ч байдаг ба ямар брэнд гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг аж. Дан ганц никотины агууламжаас болоод хүмүүс үүнийг хэрэглэх сонирхолтой байдаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Канадад л гэхэд никотин агуулсан e-cigarette-ыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн худалдаанд байсаар л байгаа- Насанд хүрсэн тамхи татдаг хүмүүсийн зөвхөн 38% нь никотиныг байнга хэрэглэдэг гэсэн бол 30% нь хааяа хэрэглэдэг гэжээ.

 

-Залуучууд үүнийг хэрэглэх нь яагаад түгээмэл байна вэ?

 

2014 оны үндэсний хэмжээнд ахлах сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаанаас харахад Электрон-тамхи хэрэглэдэг хүмүүсийн тоо ердийн тамхи хэрэглэгчдээс 17%-иар өссөн мэдээ гарсан байна. Түүнчлэн залуучуудын дунд тогтмол биш, өдөр тутам хэрэглэдэггүй тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ өсөх хандлага ажиглагдаж байна. Электрон-тамхийг хэрэглэж үзэх нь тогтмол хэрэглэдэг болно гэсэн үг ч мөн биш юм.
Зах зээл дээр худалдаалагдаж буй үнэ, сурталчилгаанаас үүдэн залуучууд ихээр хэрэглэж байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Бидний мэдэх тамхинаас хямд үнэтэй ба хор хөнөөл багатай хэмээх сурталчилгаа болон аятайхан амт үнэрээс нь болоод бүх насны хүмүүс таашааж болох юм.

 

Электрон-тамхи олон нийтэд түгээмэл болохын хэрээр залуучууд сонирхож хэрэглэх нь улам ихсэж бүтээгдэхүүн өөрчлөгдөх бүрт шинэ төрлүүдийг нь хэрэглэж үзсээр л байх болно.
Залуу нас гэдэг бол Электрон-тамхи зэрэг сэтгэцэд нөлөөлдөг бодисыг өөрсдийн бие дээрээ туршихаас буцахгүй үе. Нэг төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж үзсэн бол бусад төрлийг ч мөн туршиж үзэх хүсэлтэй байдаг нь судалгааны дүнгээс харагдсан байна.

 

-Электрон-тамхи үнэхээр хор хөнөөл багатай юу?

Одоог хүртэл цуглуулсан баримтаас үзвэл Электрон-тамхи нь үнэхээр аюул багатай болох нь харагдаж байна. 25-79 насны хүмүүсийг авч үзсэн ба үүнээс тамхи татдаг хүмүүсийн янз бүрийн шалтгаанаас болж амьсгал хураах магадлал татдаггүй хүмүүсээ бодвол гурав дахин өндөр байдгийг олж мэдсэн байна. E-тамхины удаан хугацааны хэрэглээний сөрөг нөлөө ердийн тамхийг бодвол харьцангуй бага гарсан байна.
2014 онд АНУ-д хийгдсэн судалгаанаас ‘Америкийн нэгдсэн улс дахь тамхинаас үүдэлтэй өвчлөлүүд янжуур тамхи болон бусад төрлийн шатдаг тамхинаас болж гарч байгаа ба эдгээрийн хэрэглээг эрчимтэй бууруулснаар өвчлөл мөн буурна ’ хэмээн дүгнэж хэлж болохоор байна.

 

Сүүлийн үед хийгдсэн судалгаанууд Электрон-тамхинууд их хэмжээний карцироген формальдегид ялгаруулдгаас болоод хэрэглэж буй хүмүүст зориулж өндөр хүчдэл бүхий төхөөрөмжтэй хэрхэн харьцах талаар сэрэмжлүүлэг гаргасан нь дээр гэж үзэж байна. Өндөр хүчдэл бүхий төхөөрөмж ба үүнийг уртаар сорох зэрэг нь тамхийг муухай амттай болгож болзошгүй. Ердийн тамхинууд карцироген төрлийн бодисыг олноор нь агуулдаг.

-Электрон-тамхи мансууруулах бодис хэрэглэх гүүр болдог уу?

 Электрон-тамхинууд ердийн тамхинд донтох гарцыг нээх вий хэмээн сэрэмжилсээр ирсэн. Хэрвээ Электрон-тамхи тамхинд орох гүүр болж байна гэж бодвол тамхины хэрэглээ болон Электрон-тамхины хэрэглээ зэрэг өсч нэмэгдэх ёстой. Гэтэл ийм зүйл болоогүйгээр зогсохгүй тамхины хэрэглээ буурах хандлагатай болсон байна. Тамхи татдаг залуу үеийхэн л насанд хүрсэн тамхичдийн эгнээг бий болгож байгаа шүү дээ.

-Хэрвээ өсвөр насны хүүхэд тань тамхи татаад эхэлбэл яах вэ?

Хэрвээ таны хүүхэд тамхи болон бусад төрлийн хориотой зүйлсийг хэрэглээд эхэлвэл, таны зүгээс хийж чадах хамгийн сайн арга бол оронд нь Электрон-тамхийг хэрэглүүлэх байж болох юм. Мэдээж тэднийг хийх дуртай зүйл рүү нь хөтлөх замаар тамхинаас гаргаж болно. Хэт их хамааралтай болохоос нь урьтаж никотины хэрэглээг нь хязгаарлах нь зөв.

 

Өсвөр насны хүүхдэд Электрон-тамхи хэрэглэх нь ердийн тамхи хэрэглэхтэй адил хор хөнөөлтэй гэх юмуу эсвэл Электрон-тамхи нь илүү хор хөнөөлтэй гэж итгүүлэх нь сайн үр дүнд хүргэхгүй тэднийг улам донтуулж мэдэх юм. Үүний оронд янжуур тамхи, болон ердийн тамхинаас татгалзах нь эрүүл мэнддээ оруулж буй хувь нэмэр чинь байх болно гэж сануулбал илүү дээр байх болно.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.