Арслан зааны араг яс олджээ

259

ОХУ-ын хойд хэсгийн нутгаас 126.000 жилийн настай арслан зааны араг яс олдсон байна. Араг ясны 90 хувь нь бат бөхөөрөө хадгалагдан үлдсэн бөгөөд энэ нь ОХУ-ын Якутаас олдсон анхны хээрийн арслан зааны олдвор юм.

Эрдэмтэд энэхүү олдворыг өмнө нь тус улсын нутаг дэвсгэрээс олдож байсан таван арслан зааны олдвороос илүү сайн хадгалагдаж үлдсэн тул судалгаа шинжилгээ хийхэд тааламжтай нөхцөл бүрдлээ хэмээн тайлбарлаж байгаа юм.

Уг олдвор нь тус бүр 2.5 метр урт, 75 кг жинтэй хоёр соёотой, ойролцоогоор гурван метр өндөртэй эрэгтэй арслан зааны араг яс аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.