Байгаль хамгаалах аян 28-наас эхлэнэ

1046

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас аравдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд "Байгаль хамгаалал –Орон нутагт” сэдвээр зохион байгуулах гэж байна. Сарын хугацаан дахь аяны хүрээнд маш олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Энэхүү аяны гол зорилго нь БОНХАЖ-ын салбарт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчилах, төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлийн удирдлага, зөвлөмж зөвлөгөө өгөх юм. Монголын бүхий л аймаг сумдад  илүү хүртээмжтэй ажиллах зорилгын хүрээнд 6 бүсэд хуваан зохион байгуулах юм.

Үүнд Говь, төв, зүүн, баруун, хангайн 1,2 гэсэн 6 бүс орж байгаа аж. Мөн энэ аянаар БОЯ-аас 2015 онд өгсөн үүрэг даалгавар, ажлын үр дүнг   хэр хэмжээний гүйцэтгэлтэй байгааг  сайд нягтлах юм байна.

Б.Номин-Эрдэнэ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>