Путин: Оросын Дундад дорнодын бодлого бол хариуцлагатай юм

1060


Оросын ерөнхийлөгч В.Путин 21-ний өдөр Израилийн ерөнхий сайд Нетанияхутай уулзахдаа: Оросын Дундад дорнодын асуудлаарх бодлого хариуцлагатай байсаар ирсэн, хойшид ч хариуцлагатай байх болно гэжээ. Оросын тал Израилийг дайрах үйл ажиллагааг зэмлэн буруушааж байна гэж Путин илэрхийллээ.

Нетанияху хэлэхдээ, Израиль болон Орос Дундад дорнодын тогтвортой байдлыг баталгаажуулах талаар хамтын ашиг сонирхолтой юм. Хоёр орны яриа хэлэлцээ харилцан хүндэтгэсэн, нээлттэй уур амьсгалд болсоор ирсэн гэжээ.

Нетанияахугийн айлчлалын гол зорилго нь Ливаны Хезболлах намын хүчинд цохилт өгөх талаар Оросын дэмжлэгийг авахын төлөө юм гэж шинжээчид үзэж байна. /Баатар орчуулав/


ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>