Туркменистаны гар урлал болон соёлын өвийн үзэсгэлэн нээгдэнэ

1019

     Туркменистаны соёлын өдрүүд өчигдөр эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Цэргийн түүхийн музейд нийт 88 нэгжтэй 77 үзмэр бүхий Туркменистаны гар урлал болон соёлын өвийн үзэсгэлэн нээгдэхээр боллоо.

     Түүнчлэн Монгол, Туркменистаны хамтарсан бизнес форум өнөөдөр  болох юм байна.  Тус форумд салбар бүрийн төрийн өмчит компаниуд оролцох гэнэ. Тодруулбал Туркменистаны Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад худалдаа, эдийн засгийн харилцааны яам, Эрчим хүчний яам, Авто тээврийн яамны албаны хүмүүс болон газар тариалан, гурилын үйлдвэрлэл, эрүүл мэнд, химийн болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр, нэхмэлийн үйлдвэрлэл, хөвөн ноолууран бүтээгдхүүний үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар бүрийн төрийн өмчит компаниуд оролцох аж.

     Хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, эрчим хүч, газрын тосны боловсруулалт, хөнгөн үйлдвэрлэл зэрэг чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын бизнесийн хүрээнийхний харилцаа холбоог өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцох юм.

     Манайд зохиогдож байгаа Соёлын өдрүүдэд оролцохоор Туркменистаны Соёлын дэд сайд Бахар Авдиева тэргүүтэй 53 уран бүтээлч манай улсад ирсэн байна.

М.Март

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>