Памперснаасаа салаагүй гайхалтай гимнастикч
Зураг дээр дарж үзнэ үү.

Ираны төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёрхон настай гайхалтай гимнастикчийн тухай мэдээлэл цацагдаж байна. Арат Хосейни гэх памперснаасаа салаагүй хүү гимнастикийн хүнд үзүүлбэрийг төвөггүй хийж байна. Түүгээр ч барахгүй мэргэжлийн өндөр түвшиний тамирчид шиг хүндрүүлсэн дасгалуудыг ч хийж байна. Хүүгийн эцэг сүүлийн есөн сарын хугацаанд хүүгээ дасгалжуулж ийм амжилтанд хүргэжээ.
Арат Хосейни хүүгийн эцэг эх спортод дуртай болохоос хичээллэж байгаагүй жирийн нэг ажилчин. Гэсэн ч хүүгээ гэрийн нөхцөлд сургаж гайхалтай үр дүнд хүрсэн байна. Хүүгээрээ бахархсан аав сургалт нь хэр үр дүнтэй байгаа, хүү нь хэрхэн хөгжиж байгааг харуулсан блог хөтөлдөг аж.
Б.Санчир